Ямар нэгэн чухал шийдвэр гаргах, чухал ажлын өмнө, ямар нэгэн ажил бүтээх гээд чухал хүмүүстэй уулзахдаа хийх зан үйлүүд.
- Та эрүүл мэндийн ажил хөөцөлдөхөөр гэрээсээ гарч байгаа бол цагаан өнгийн дотуур хувцас өмсөж гараарай. Тэгээд бүтэн толгой сонгино гэрийнхээ зүүн зүгт жижиг таваг дээр хийж байрлуулаад гараарай. Орой ажил бүтсэний дараа сонгиноо хүнсэндээ хэрэглэж болно.
- Хэрэв та хүүхдийн цэцэрлэг сургуулийн ажил хөөцөлдөхдөө баруун мөрөндөө цүнхээ үүрээд гараарай. Цүнх нь том хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ нь таны ажлыг бүтээхэд их хэрэг болно. Учир нь том бөгөөд баруун мөрөндөө үүрсэн цүнх нь эрдэм мэдлэгийн модон махбодыг танд оршоож байдаг юм.
- Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хөөцөлдөхөөр гарахдаа гэрийнхээ баруун зүгт тавагт чимх цэцгийн шорооноосоо хийж үлдээгээд, шороон дээрээ ямар нэгэн түлхүүр тавиарай. Энэ нь таны үл хөдлөхийн шороон махбодоор дэмжиж, бүтээмжид нь нөлөөлөх болно.
- Газар шорооны холбогдолтой бичиг баримтын ажил хөөцөлдөхдөө нэг аяга сүү уугаад, улаан өнгийн уяа зүүн бугуйндаа уяад гараарай. Хөөцөлдөж байгаа ажил нь их бүтэмжтэй байх болно. Учир нь зүүн гараа гал махбодоор цэнэглээд гэрээсээ гарч байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ