Бизнес эрхэлж байгаа хүмүүст чухал зөвлөгөө өгье.
Та ямар ч бизнес хийж болно. Гэхдээ хийж буй бизнесийнх нь амжилтад, бүтээмжид, орлого ашигт нь гэрэл нөлөөлж байдаг гэдгийг мэдэх үү?
Гэрэлтүүлгийг албан тасалгаа орон гэртээ өөртөө тааламжтайгаар байрлуулсан үед Фэнг шүйн хамгийн сайн энерги уг объектод дүүрч ирдэг.
Албан тасалгаа болон гэр нь тэр чигээрээ маш сайн гэрэлтүүлэгтэй байх ёстой гэдгийг сайн анхаараарай.
Бүдэг бүүдгэр гэрэл, хөшиг хаалттай байх нь азгүйдлийг авчирдаг. Тоостой булан тохой байвал баялаг бүтээгч энерги тэнд хуримтлагддаг тул маш таагүй уур амьсгал, санхүүгийн алдагдлын урсгал тэр орчинд бөөгнөрч байдаг. Үүнээс хамгийн муу Фэнг шүй үүсдэг.
Цэвэрч нямбай хүний ажил үйлс цаанаасаа бүтэмжтэй байдаг. Өрөө тасалгаандаа нарны гэрлийг хангалттай оруулах хэрэгтэй. Гэрэлтүүлэгч нь гайхалтай үнэлж баршгүй ЯН энергийг үүсэгдэг.
Мөн хэтрүүлж болохгүй. Гэрэлтүүлгийг нарийнхан коридор, хувцас солих өрөө, хүн бараг байдаггүй булан тохойд хамгийн их тусгаж өгөөрэй.
Таны ажлын ширээ, хоолны ширээ гэх зүйлүүд хангалттай гэрэлгүй тухгүй байвал мөн л азгүйдлийг дууддаг.
Ширээний чийдэн ажлын хэцүү асуудлыг шийдэх хамгийн чухал зэмсэг болж өгдөг. Туршаад үзээрэй
Баярлалаа.
Шинэ мэдээ