Алдаагаа даван туул. Алдсан алдаа бүрээ өөрийг тань өөрчилсөн сургамж гэж бодоорой. Жишээ нь: Та нөхрөөсөө салсан байлаа гэж бодоход "...Түүнтэй утгагүй 5 жил амьдарлаа..." гэж бодохын оронд "...5 жил гэр бүлийн амьдралын талаар дэндүү ихийг ойлгож авлаа. Одоо би дахин энэ алдаагаа давтахгүй" гэж бодож болно.
Бүх зүйл муу байвал сайны тухай бод. Жишээ дурьдахад та цэнхэр өнгийн Prius маркийн машин худалдаж авахаар төлөвлөж эхлэх үед гудамжаар зөвхөн цэнхэр Prius машинууд л танд тодорч харагддаг. Энэ нь тархи таны хүссэн зүйлсийг харуулдаг юм. Тиймээс муу байвал сайны тухай бод.
Данс хөтлөөрэй. Зүгээр нэг данс биш маргааш, бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ бичээд гүйцэтгэх хэмжээгээрээ хураангуйлж байгаарай. Тэгээд нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наах нь зүгээр байдаг.
Юун дээр цаг алддагаа шинжээрэй. Цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Ажлын цагаар найзтайгаа утсаар бүү ярь. Оройн хоолны дараа гэрийнхээ бүх сав суулгыг угаахын оронд хоол идээд бохирдсон зүйлсийг хүн бүр ээлжилж угаана гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүлэн, гэр бүлийнхээ гишүүн бүрт хариуцуулж өгвөл хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр нь хэрэгжсэн байх болно.
Шийдсэнээ хэрэгжүүл. Та амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол нэг удаагийн салхи шиг шийдвэр биш сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэлээрэй. Тиймээс хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмэгүүд таны ходоодонд орох үед ямар муухай бодис болон хувирдаг талаар ургуулан бодоорой. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “-Та юу хүсэж байна?” гэсэн худалдагчийн үгэнд “-Зүгээрээ, баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гараарай. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад хийгээрэй. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь та шийдсэн л бол заавал хийгээрэй.
Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул. Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээгээрэй. Цаг тухай бүрд нь шуурхайлан хийгээд л бай. Тэгснээр та амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин гэр бүлдээ зориулах завтай болно.
Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай. Зорилго нарийн байх тусам гүйцэтгэх магадлал өндөр байдаг. Орой буйдан дээрээ хэвтээд энэ жил яаж англи хэл сурах, мөн жолооны үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх гэж найдаж байна. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа төсөөлж бодсон байх нь ашигтай.
Зорилгоо багцалж тодорхойл. Чамд шаардагдах зүйл олон байж болно. Цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бичээрэй. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж болно шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүйдээ санаа зовох хэрэггүй, ямар ч байсан та хичээсэн хийсэн. Юу ч хийгээгүй залхуу хүний хажууд адилхан байгаагүй учир. Эхнээс нь амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаагаа давшиж, амжилтандаа урамших болно.
Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо. Илүү сайн гэсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга хэлж бай! Жижиг гэлтгүй өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд хийхгүй байхын оронд ажил нь таалагдахгүй байвал өөр газар очоорой. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хий! Таны нэг сайн нөхөр тань “-Чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн таны ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь доромжилж байгаа мэт санагдвал “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүр бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь таны хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаарай.
Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа: Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авахаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавиарай. Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү? Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Юу ч хийхгүй бол яах бол? Чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж байгаарай.
Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байгаарай. Ажил нь нэг л бүтэхгүй байвал өөр ажил олоорой. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болно шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикээр хичээллэж эхлэх нь зөв.
Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж байгаарай. Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бодож. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгааж, хуучин заримыгаа дарж, бүхнийг эхнээс нь шүүн тунгааж үзээрэй.
Туршаад үзээрэй баярлалаа.
Шинэ мэдээ