Гэрийнхээ гацуур модыг хаана ч засаж болно. Засах боломжтой зүг бүртээ утга учиртай билэгдэлийг танай гэрт дуудаж өгөх болно. Жишээ нь: Зүүн өмнө зүгтээ засахад боломж нэмэгдэнэ. Урд зүгтээ засахад ойлголцолд хүрнэ. Баруун өмнө зүгтээ засахад таатай урсгал нэмэгдэнэ. Баруун зүгт засахад шийдвэр гарна. Баруун хойд зүгт засахад сэргэлт ирнэ. Хойд зүгт засахад чухал зүйл нь тодорхой болно. Зүүн хойд зүгт засахад аз жаргал ирнэ. Зүүн зүгт засахад найдвартай байдал төрнө. Тэгэхээр хаана ч зассан сайн. Харин гацуур модны тоглоом маш чухал. Монголчууд гацуур модыг сүлд мод гэж үздэг бөгөөд энэ нь тахилын мод гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, гацууртаа чимэглэл өлгөж, гоёж, сэтгэл, нүд, дурсамжаа баярлуулах нь сүлд модоор дамжуулан ирэх жилийн гэр бүлийн аз жаргалтай, баяр хөөртэй, ажил төрөл нь бүтэмжтэй сайхан байх зан үйлийг хийж байна гэж ойлгоорой. Энэ жил шаргал, алтлаг, мөнгөлөг өнгийн тоглоомоор чимэглээрэй.
Шинэ мэдээ