Төгсгөлгүй утсан хээг унтлагын өрөөндөө байрлуулбал урт удаан хугацааны хайр дурлал, хосын жаргалыг эдэлнэ гэж Фэнг Шүйд үздэг байна.
Манайхаар энэ нь өлзий хээ юм шүүдээ.
Сүүлийн үед бүсгүйчүүд төрөл бүрийн зүйл оёж хатгах болсон. Иймээс өлзий хээг гэртээ оёж унтлагын өрөөндөө байрлуулаарай. Энэхүү бэлгэдэхийн утга нь "Эхлэл ба төгсгөл үгүй аз жаргал" гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл энэ нь үхэх төрөх мөнхийн үргэлжилсэн тойрог бөгөөд дахин шинээр төрөх сансрын тухай буддын ойлголт юм. Эцэс төгсгөлгүй өлзий хээ нь Буддын шашинд найман тахилын нэг юм.
Та унтлагын өрөөндөө энэ хээг байрлуулснаар хайртай хань, үр хүүхэдтэйгээ, зовлон гуниг, үхэл хагацал үзэлгүйгээр урт удаан хамтдаа амьдрахыг бэлгэддэг.
Оёж хатгаж эсвэл зурган хэлбэрээр байрлуулж болно. Өнгөний хувьд улаан, ногоон болон элсэн шаргал, ягаан өнгөтэй байвал илүү зохимжтой. Та байрлуулаад туршаад үзээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ