Гэрийнхээ үүдэнд ямар нэгэн шүүгээ эсвэл тавиур байдаг бол ямар ч хамаагүй хоолны аяга, таваг бэлдэж, дотор нь 9 ширхэг хушга эсвэл өөр төрлийн самар хийгээрэй.
Тэгээд 9 хоног байлгаад хураана. Дотор, далд, дээр, доор хаана байрлуулах нь хамаагүй. Зүгээр л үүдний ойролцоо байхад болно. Харин газар дээр тавихгүй.
Фэнг Шүйд гаднаас гэр рүү орж ирдэг зүйл зөвхөн хүн, эд зүйлээр хязгаарлагддаггүй гэж үздэг. Мэдээ мэдээлэл, санал хүсэлт, ажил хэргийн боломж, шинэ танил, урилга гээд хүний амьдралыг өөрчилдөг олон зүйл гаднаас ирдэг.
Тиймээс үүдний дотор талд бүтэн үртэй самар байрлуулахыг гаднаас ирсэн сайн зүйлийг цааш нь үржүүлэн дэлгэрүүлж, сайн сайхан зүйлсийг гэр орондоо тогтоон барихын бэлгэдэл гэж үздэг.
Энэ аргыг 9 хоногийн хугацаатайгаар зун, намар гэсэн хоёр улиралд хийж болно.
Энд нэг чухал зүйл бий.
Гэрт тань үнэхээр сайхан мэдээ ирэх, бодож байсан ажил бүтэх бүрд нэг ширхэг хушга эсвэл самраа авч идээд, оронд нь шинэ бүтэн хушга, самар хийж нөхөөрэй.
Ажил бүтсэн, хүүхдийн тань сайн мэдээ ирсэн, хүлээж байсан хариу гарсан, шинэ захиалга орсон, ашигтай санал ирсэн гээд танай гэр бүлийн хувьд баярлах зүйл юу ч байж болно.
Ингэснээр саван дахь самрын тоо үргэлж 9 ширхэг хэвээр үлдэнэ.
Энэ бол сайн зүйл ирэхийг зүгээр хүлээх тухай зөвлөгөө биш.
Харин ирсэн сайн зүйлээ анзаарч, талархан хүлээн авч, түүнийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх гэсэн бэлгэдэл юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ