Хэрэглэдэггүй зүйлс удаан хугацаагаар хуримтлагдах нь гэрийн ерөнхий эмх цэгцэд сөргөөр нөлөөлдөг.

 
Айлууд үүдний хаалганы ард олон жил хэрэглээгүй шүхэр, урагдсан цүнх, эвдэрсэн гутал, янз бүрийн хайрцаг бөөгнөрсөн байдаг. Зуслан явахдаа хураана, тийшээ аваачиж хийнэ гээд л баахан зүйл овоолдог. Хүмүүс тэр бүр анзаарахгүй өнгөрдөг ч үүд нь гэрийн хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг юм. Өдөр бүр орж гардаг энэ хэсэгт хэрэггүй зүйлс удаан хугацаагаар хуримтлагдах нь гэрийн ерөнхий эмх цэгцэд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа эвдэрсэн эсвэл ашиглахгүй болсон эд зүйлсийг үүд хавьд хадгалах нь тухайн айлд байнгын дуусаагүй ажил байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зарим хүн шинэ боломж орж ирэхгүй байна гэж ярьдаг ч хаалганыхаа ард олон жил хэрэггүй зүйл хадгалсан байдаг. Өнөөдөр үүднийхээ ар талыг нэг шалгаарай. Хэрэглэхгүй болсон зүйлээ ангилж, засах зүйлээ засаад, хаях зүйлээ хаяарай. Гэрийн хамгийн эхний харагддаг хэсэг цэвэрхэн байх нь айл бүхэлдээ илүү цэгцтэй харагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Зочин хүн хаалгаар орж ирээд ямар орчин угтаж байгааг хамгийн түрүүнд анзаардаг. Тиймээс, таны үүдний хэсэг аль болох хөнгөн, цэвэр, саадгүй байхыг хичээгээрэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал