Зарим айлуудын зурагтын удирдлага нь ар талыг нь скочоор тогтоож, товчнууд нь ажиллахгүй болсон ч хэрэглэсээр байдаг. Ажиллаж байвал болно гэж бодож аргалаад байж болохгүй. Одоо цагт ямар ч зурагтын удирдлага төрөл бүрээр нь худалдаанд гарсан. Зарим нь бүр хэд хэдэн эвдэрхий удирдлагаа шүүгээндээ хадгалдаг. Жижиг зүйл мэт боловч, удирдлага нь хүний өдөр бүр хамгийн олон удаа хүрдэг эд зүйлсийн нэг юм. Удирдлага нь сонголт хийх, чиглэл өгөх, хяналтаа хадгалах гэсэн утгыг илэрхийлдэг. Гэрийн удирдлага нь асуудалтай байвал төвөгтэй, шийдэж чадахгүй асуудлууд үүсдэг. Гэтэл эвдэрхий, ажиллахгүй зүйлээ өдөр бүр барьж хэрэглээд байвал хүмүүс өөрсдөө ч асуудлаа түр аргацаах зуршилтай болдог. “Дараа засна”, “дараа сольё” гэсэн бодол гэрийн орчинд ихэсдэг. Тиймээс өнөөдөр зурагт, агааржуулагч, гэрэлтүүлгийн удирдлагуудыг нэг шалгаарай. Эвдэрсэн, ажиллагаагүй болсон зүйлсээ засаарай эсвэл солиорой. Жижиг зүйлээ цэгцэлдэг айл том асуудлаа ч хурдан шийддэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ