Гэртээ 888₮, 8888₮ мөнгийг бэлнээр байлгаж байгаарай. Тэгээд нар жаргасны дараа боломжтой бол долоо хоногт нэг удаа дээрх бэлэн мөнгөө тоолж байгаарай. Тэгээд буцаагаад ил биш далд газар мөнгөө хадгална. Бидний далд ухамсарт бодит хүлээж авах энерги их дутагдаж байдаг бөгөөд, сүүлийн үед цахим мөнгөөр их гүйлгээ хийдэг болсон энэ үед жинхэнэ мөнгө, түүний энерги их дутагдана. Бэлэн мөнгө болон яг хэдэн төгрөг байх тухай, дадал зуршлын аргаар санхүүгийн тааламжтай урсгалыг үүсгэх тухай юм. Орой нар жаргасны дараа гэдэг нь учиртай. Нар жаргасны дараа албаар тэр өдрийн энерги биш, маргаашийн ажил үйлсийнхээ замыг засаж байна хэмээн үздэг. Бүгдээрээ 8 тоогоор төгсөж байвал хэдэн ч төгрөг байж болно. Мөн улс орны ямар ч мөнгөн тэмдэгт болно. Найман доллар тоолсон ч болно.
Шинэ мэдээ