Яагаад явган сууж хоол цай идэж ууж болдоггүй вэ?

Яагаад явган сууж хоол цай идэж ууж болдоггүй вэ? Явдал суудал гэдэг үг бий. Энэ нь ажил үйлс бүтэх, амар амгалан орших гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хүн ажил үйлс, ан гөрөө, арилжаа наймаа гээд амьдралдаа өрнөх асуудалд босоогоороо явж бүтээх тул, хоол цай идэж уух, өөрийнхөө эрч хүчийг сэлбэхдээ доошоо сууж, газартайгаа илүү ойр байж, сэргэх таатай энергиэ нөхөж авна гэж үздэг. Явган сууж хоол цай идэх нь өөртөө хэрэгтэй байгаа энергийг бүрэн дүүрэн авч чадахгүй тул, авсан гэж бодоод идэж дуусаад гарахад ажил үйлс бүтэхгүй, сэтгэл санаагаар унах учир гэсэн утгыг илэрхийлнэ. Нөгөө талаар явган биш тухтай сууж идэх нь айл гэр, тэр дундаа галын бурханд хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр болно. Иймээс явган сууж хоол цай идэхийг цээрлэдэг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал