Хэт их хэнд ч хэрэггүй, цугларсан зүйлийг новш гэдэг . Бид зарим нэг зүйлийг орхигдуулаад байна. Энэ бол үнэр. Ер нь муу хоолны тос хэрэглэдэг, агааржуулалт муутай мэгширсэн үнэртэй айлд мөнгө тогтдоггүй. Товчхондоо, гэр нь муухай новширсон үнэртэй бол эд тогтохгүй. Үргэлж агаар сэлгэж, сайн чанарын хоолны тос хэрэглэж, гэрийнхээ болон өөрийнхөө үнэрт анхаарах нь эд тогтож, сайн сайхан зүйлс бүрэлдэн тогтоход тустай юм. Тиймээс үнэрээ анхаар! Сайхан үнэртэй айлын үйлс бүхэн бүтэмжтэй байдаг.
Шинэ мэдээ