Бэлэг өгөхдөө дараах зөвлөгөөг анхаараарай:
Бэлэг дурсгал нь чин сэтгэлийнх байх. Ямар нэгэн ашиг сонирхол болон далд утга санаа агуулсан бэлэг эзэндээ тийм ч таатай үйл явдал авчирдаггүй.
Хэнд, ямар баярыг тохиолдуулан бэлэг авч өгч байгаагаа мэддэг байх хэрэгтэй.
Хамгийн чухал нь ямар бэлэг сонгох.
Бэлэгээ ил захидалтай хамт өгөөрэй.
Бэлэглэхэд тохиромжгүй зүйлс:
Эдгээрт цаг, зангиа, хутга, ямар нэгэн зэвсэг, өргөстэй цэцэг, хуучны эд хэрэглэл, үслэг эдлэл ордог байна.
БЭЛЭГНИЙ БООЛТНЫ ӨНГӨ МАШ ЧУХАЛ:
Улаан, улбар шар, ягаан өнгө нь - Хайр сэтгэл, энгийн харилцааг илэрхийлдэг.
Ногоон болон хүрэн өнгө нь- Эрдэм мэдлэг оюун ухаан.
Цэнхэр, хар, хөх өнгө нь - Санхүү эдийн засгийн хувьд дээшилж, дэвших гэсэн утгатай.
Цагаан, саарал, алтлаг, мөнгөлөг өнгө нь - Харилцаа болон бүх шатандаа амжилт гаргахыг илэрхийлнэ. Мөн цэвэр ариун байдал.
Элсэн шаргал, бор өнгө нь - Нийгэмд эзлэх байх суурь, карьер, албан тушаал ахих тухай илэрхийлдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ