Арга билэг гэдэг бол аливаа зүйлийн тэнцвэртэй байдал. Бүх зүйлийг тэнцвэржүүлж, үүний үр дүнд бидний амьдралд бидний хүсэн хүлээдэг амар амгалан, тогтвортой байдал ирдэг.
Олж байгаа ашиг орлого нь тэнцвэртэй байж, тогтоохыг хүсэж байвал үргэлж сайныг авч байх. Мөнгөндөө тааруулж сонголт хийдэг хүн үргэлж мөнгийг бүтээдэг усан махбодыг устгаж байдаг. Олж байгаа мөнгөө зарцуулахдаа худалдаж авч байгаа зүйлээ үргэлж сайжруулж авч байгаарай. Сайн зүйл гэж юу вэ? Хүнсэнд бол шинэ, эдэлж хэрэглэж байгаа зүйлд бол чанар. Мах авсан ч шинийг. Тэрнээс бөөнд нь идэх хэмжээнээсээ их биш гэсэн үг. Ногоо авсан ч бага багаар идэх хэмжээгээрээ, гол нь шинэ. Хувцас авсан ч сайн материал чанартайг. Тэрнээс брэнд чухал биш. Цай авсан ч яг ургамлаар нь цэвэр сайныг нь. Тэрнээс хямд олон ширхэгтэй байхуу цай биш. Гэх мэтчилэн сонголт хийхдээ үргэлж сайжруулж авч байх нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлж сайжруулдаг маш чухал зүйл.
Шинэ мэдээ