Гэрт замбараагүй энерги үүсгэгч

Орон байрны талаар хэд хэдэн анхааруулсан зөвлөмжүүд.

  1. Гол тогооны өрөө зочны өрөөтэй нь хамт байрладаг бол гэрт онцгой дэг шаардагдана. Учир нь зочны өрөө бол тэр чигээрээ гэр бүлийг хамгаалж байдаг учир замбараагүй аяга шаазан, бохир зүйлс, хэт их хэншүү зэрэг нь хамгаалагч Ци энергийг үгүй хийж байдаг. Тиймээс үргэлж цэвэрхэн, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Сайн чанарын хэншүү сорогч тавиад гал тогооны өрөөний зориулалтын үнэртүүлэгч, агааржуулагч хэрэглэж байх нь маш чухал.
  2. Зочны өрөөний тавилгууд хэт их чамин цэцэг, хээтэй байх нь мөн л замбараагүй ци энерги үүсгэдэг. Тиймээс энгийн даруухан байх хэрэгтэй гэж Фэнг шүйд үздэг.
  3. Мөн хойд зүгтээ цэцэг ургамал тавиарай.
  4. Гэрийнхээ хананд хивс өлгөх хэрэггүй. Хивсийг Фэнг шүйд дэвсгэр хэмээн үздэг учир газар байх ёстой. Ханандаа хивстэй айлд үл ойлголцох асуудлууд маш их гардаг.
  5. Чанга дуу чимээ гэртээ үе үе гаргаарай. Ядаж долоо хоногт нэг удаа. Энэ нь гэрийн сайн энергийг сэргээхэд чухал хэрэгтэй болдог. Тиймээс өөрт таалагдсан дуу чимээтэй хөгжмийн зэмсэг орсон дууг гэртээ тавиарай.

 Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал