Хүмүүс мөнгийг хадгалж, үржүүлж байх ёстой гэж боддог. Нэг талаасаа зөв. Гэхдээ мөнгө гэдэг нь өөрөө урсгал бөгөөд урсгалыг хаавал эхлээд цугларч байгаад дараа нь хөдөлгөөнгүй болж, тэгээд үхжиж эхэлдэг. Энэ нь дахин мөнгөний урсгал орж ирэх нөхцөлгүй болгодог. Урсгалыг хэвийн байлгахын тулд хураахаас гадна хөрөнгө оруулалт буюу өдөр тутам, 7 хоногтоо, сардаа худалдаж авч байгаа зүйлээ анхаараарай. Муу чанаргүй зүйл авах нь урсгалаа сааруулж байгаа хэлбэр. Тэгэхээр ширхэг талх, ганц цамц, юу худалдаж авч байгаагаа л бодож авч байгаарай гэсэн санаа юм.
Шинэ мэдээ