Дэлхийг тойроод аялаад явж байхдаа улс бүрийн ядуу хүмүүсийг зөндөө харсан. Үнэхээр тариа будаа тарина гэхээр газар байхгүй. Газар нь байсан ч ямар ч үржил шим байхгүй. Цэвэр ус нь зөвхөн нисдэг тэргээр ирдэг. Өдөрт 200грамм цэвэр ус уух нормтой. 100м яваад буутай цэргээр хамгаалуулсан. Тэр бүсээсээ л гарах юм бол бэлгийн мөлжлөг, боолын худалдаа, хэн нэгэн буутай эрх мэдэлтний боол болох аюултай. Тэгээд нарнаас хамгаалсан жижигхэн байрандаа, НҮБ-ийн тусламжийн нисдэг тэргийг хүлээж, хэзээ ч дэлбэрч үхэхээ мэдэхгүй сууж байдаг хүмүүсийг л ядуу гэх байх. Өмнө нь мэдээж тийм байгаагүй, дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн геополитикийн золиос болж хувь заяагаа өөрөө ч мэдэх эрхгүй сууж байгаа хүмүүс. Манайд бол хүссэн үедээ архи ууж, дуртай хэмжээгээрээ ус ууж, цэвэр усаар машинаа угааж, цэвэр усаараа жорлонгоо цэвэрлэж, цэвэр усаараа шавар зуурдаг. Цэвэр ус руугаа баасаа асгадаг. Хүссэн зүгтээ очоод, хүссэн хэмжээгээрээ мах шараад, хүссэн газраа очоод, хүссэн зүйлээ хийж хэвтэж болдог. Хүссэн газраа очоод, хэдхэн хоног хөөцөлдөж өөрийн өмчийн газар болгож аваад, хүссэн хашаагаа татаж, хүссэн зүйлээ тарьж болдог газар ховор. Юу гэх гээд байна вэ? гэхээр зүгээр л бид нар аз жаргалтай хүмүүс. Эрхээ мэддэг хэр нь үүргээ ухамсарладаггүй хүмүүс. Бид нар хөгжиж өөрчлөгдөж байгаа. Улс төрийн тогтворгүй байдал, хэт их эрх чөлөөтэйгөөр замбараагүй болгосон нийслэл гэх мэт олон асуудал гарсан ч, ханиад хүрсэн ч, утаатай байсан ч гэсэн бид нар энэ бүгдийг давж гарахаар эрвийх дэрвийхээрээ амьдарсаар л байна. Гэхдээ ийм сайхан эрх чөлөөтэй улсад, мөрөөрөө амьдарч чадахгүй, мөнгөгүй, өөрийгөө азгүйд тооцож, байгаа байдалдаа сэтгэл хангалуун биш, худал үнэн нь мэдэгдэхгүй амьдардаг. Ядуу хүн гэж байдаггүй. Харин сэтгэлгээ нь ядуурсан хүн л гэж байдаг. Хамтдаа хөгжиж, хамтдаа хичээцгээе.
Баярлалаа.
Шинэ мэдээ