Дух бол амьдралын зам гэж үздэг. Өөрөөр хэлбэл дух нь байгальтай тэнгэртэй зүйрлэгддэг. Дух нь өргөн уудам хязгааргүй гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс өөрийнхөө арьсанд тохирсон сайн чанарын тосоор духандаа иллэг хийж түрхэх, гоо сайхан тал дээр нь их анхаарлаа хандуулаарай. Духандаа иллэг хийж, духаа арчлах үед хүний амьдралд учирч болох байсан таагүй зүйлс засарч, зам мөр нь тэгширнэ гэж үздэг. Ямар нэгэн зүйлд өөрийгөө буруутгах, гайхах, уулга алдахдаа духаа алгадаж, духаа гараараа цохиод байдаг хүмүүст гэнэтийн азгүйдэл тохиолддог. Толгойгоо сайхан өндөрт өргөж гэдийж, тэгшхэн сайхан алхахыг үргэлж хичээж байгаарай. Энэ нь магнай тэнэгэр буюу амьдрал үргэлж өөдрөг байхын эхний зуршил.
Баярлалаа.
Шинэ мэдээ