Энэ 12 сард хүнтэй огт битгий маргалдаарай. Биеэ барьж, уур уцаараа дарж, илүү ойлголцох тал дээр анхаарах хэрэгтэй. Хүн гэмтээж, бусадтай гар зөрүүлэх сайн зүйл огт биш. Харин хоёр сугаа хавчаад, зүүн гараараа баруун гарынхаа шууг бариарай. Энэ нь өөрийнхөө харилцааны энергийг алдахаас хамгаалдаг. 12-р сард хэр их эелдэг, зөөлөн, боловсон байж чадна, ирэх жил төдий чинээ их эд хөрөнгө хураах болно. Мөн гэрийнхээ бүх паарыг энэ 12 сардаа багтааж сайн цэвэрлээрэй. Учир нь гэрт байгаа халдаг ус гүйсэн паар нь гэрийн санхүү эдийн засгийг илэрхийлдэг. Иймд зориулалтын цацдаг шингэн болон алчуураар сайн цэвэрлэж өгөөрэй. Энэ ирэх ондоо танай гэр бүлийн санхүүгийн асуудал өөдрөг байхад туслах болно.
Шинэ мэдээ