Өглөө бүр ажилдаа ирээд дараах зүйлсийг хэвшүүлээрэй.
Өдөр бүр хамт олонтойгоо мэндчилж байгаарай. Ажлын хэн нэгэн байхгүй байсан ч ажлын байртайгаа чимээгүйхэн “-Өглөөний мэнд ” хэмээн хэлж байгаарай. Учир нь ажлын байр руу чиглэж байгаа зөв энерги тань руу чиглэж, амжилттай ажиллах энергийн урсгал нь ч мөн адил тань руу чиглэн ирэх болно.
Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд агаар оруулж, хөшгөө нээх эсвэл усаа буцалгах, халуун кофегоо чанаад орчноо цэвэр цэмцгэр байлгах үйлдлүүд хийснээр ажлын энергийн таатай урсгалыг шинээр бий болгож таныг цэнэглэгдэхэд тусална.
Ажлын ширээгээ арчих нь мөн л чухал байдаг. Энэ нь танд тухайн өдөртөө саад тотгор бэрхшээл учрахгүй гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Баярлалаа
Шинэ мэдээ