Айл гэрийн өрөө тус бүр нь энерги үйлдвэрлэдэг

Айл гэрт өрөө тус бүр нь энерги үйлдвэрлэдэг. Тэр нь нэг өрөө байна уу, Монгол гэр байна уу хамаагүй. Хэсэг хэсгээрээ энерги үйлдвэрлэж байдаг. Тэгэхээр айл гэрийн гал тогоо гэдэг бол гал махбодыг үйлдвэрлэдэг. Өөртөө итгэлтэй байдал, аз жаргал, өсөлт хөгжил, өөрчлөн шинэчлэлт нь гал тогооны өрөөтэй шууд хамааралтай.
 
Манайхан нэг айлд орсон чинь зуны өглөө 08:00 цагт мах чанаж идээд байж байсан. Бид нар тухайн айл гэрт үүссэн асуудлыг судлаад үзсэн орон гэрийнх нь бүх энерги нь сайн хэр нь, тэр айлын хоолны сонголт нь гэртээ байгаа гал тогоо нь сайн энергийг нь сүйтгэж байсан. Өөрөөр хэлбэл хүний ходоод, хоол боловсруулах эрхтэн гал тогооны өрөөндөө цэнэглэгдэж, зөв зохистой өөрт тааламжтай үед зөв энергиэ шингээгээд авч чаддаг. Харин буруу цагт зөв зохисгүй хооллож байх үед гэрт заавал асуудал гардаг. Жишээ нь: Тэр айл хүүхдүүдийнхээ хүмүүжлийг дийлэхээ больчихсон байсан. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ үл ойлголцож асуудал үүссэн байсан. Гэрийнхээ хоолыг тохируулж идэж, гэр бүлээрээ зөв зохистой хооллодог болсны дараа гэрийн энерги нь сайжирч, хоорондын харилцаа илүү сайжирсан байсан. Гал тогооны тохижилт хэдий чухал ч, түүнийг ашиглаж хийж байгаа хоол бүр чухал байх нь.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал