Зүгээр л хайрла, энэ л хангалттай

Хувь хүний ажлын амжилт, хүсэл мөрөөдөл, зорилго нь хайртай салшгүй холбоотой юм. Үүнд: Эцэг эхийн хайр, гэр бүлийн хайр, чин зүрхний хайр, өөрийгөө хайрлах хайр гээд л. Та ер нь өөрөөсөө дараах асуултуудыг асууж байсан уу?

- Та хайраар бялхаж байгаа хүн мөн үү?

- Хэн хэн чамд хайртай вэ?

- Хэн хэн чамд итгэдэг вэ?

- Чи хайрлаж чаддаг уу?

Эсвэл зүгээр л өөрийнхөө бодож байгаа бодлыг бусдад тулгаад байгаагаа хайр гэж андуураад яваад байна уу?

  • Гэнэт юу ч хүсэхээ болиод, бүх зүйлд дургүй болоод, таалагдах зүйл олдохгүй болоод, яах гэж эхэлснээ, яагаад энэ хүртэл явснаа ойлгохгүй тээнэгэлзэн зогсоо юм биш биз? Зүгээр л өөртөө итгэ!
  • Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хайрлаарай. Байгаль дэлхий, ан амьтан, хэн нэгнийг, хийж байгаа ажлаа, бүтээж байгаа зүйлсээ, өнгөрч буй хором мөч бүрээ хайрла. Хайрла!
  • Та дэндүү азтай нэгэн. Ямар нэг зүйлийг бүтээх гэж, ямар нэгэн зүйлээр хэн нэгэнд хэрэг болох гэж, хайрлагдах гэж төрсөн онцгой нэгэн юм шүү дээ.
  • Зүрх сэтгэлээ хайраар дүүргэж явдаг хүний гал махбод маш их бөгөөд ажлын амжилт, өөртөө итгэх итгэл, урам зориг, үр дүн гээд олон зүйлд нөлөөлдөг.

Гал махбод хэдий улаан, улбар шар, ягаан өнгөөр илэрхийлэгдэж, тухайн өнгөнөөс бид нөхөж авдаг боловч нөгөө талаар ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хайрласнаар өөртөө хэрэгтэй байгаа гал махбодоо нөхөж авч болдог юм. Зүгээр л өөртөө итгэ. Бүү хойшлуул. Судал, хай, эрж ол.  Бусдад алдах боломж олго!

Өөрийгөө ч гэсэн битгий шах. Өөрөө өөрөөсөө урам ав. Өөрийгөө өөрчлөлтөд үргэлж бэлэн байлга!

Аяндаа л гал махбод нэмэгдээд эхлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал