Хэн нэгэн таныг дарамтлаад, хэн нэгэн таныг үгүйсгэж хачин байдалд оруулж байнга л хэн нэгнээс ямар нэгэн таагүй зүйл ирээд, мэдрэгдээд байгаа бол ер нь л өөрийгөө хамгаалах хэрэгтэй байгаа бол нар жаргаж байхад юм уу жаргаж байгаа нар харагдах үед ямар нэгэн цай бэлдээрэй. Кофе, байхуу цай гээд юу ч байж болно л доо.
Цайгаа бэлдээд цайныхаа 2/3-г нь уугаад үлдснийг нь гадаа гаргаад жаргаж байгаа наранд цацаж өргөөрэй. Өргөж байхдаа бүх таагүй, сонин хачин зүйлс жаргаж байгаа нартай ижилхэн шингэн алга болж, маргааш мандах алтан нар шиг миний амьдрал цэцэглэн хөгжөөрэй хэмээн шивнээд цайгаа өргөөрэй.
Энэ нь хүмүүсийн тань руу чиглэж байгаа таагүй зүйлс жаргаж байгаа нартай ижилхэн уусан алга болно буюу тань руу татсан аалзны хорт тор шиг энергийн урсгалуудыг жаргаж байгаа нартай ижилхэн буцааж, байхгүй болгож байна гэсэн утгатай юм.
Шинэ мэдээ