Ил биш нүднээс далд байх ёстой зүйлс буюу ил харагдаж байснаар гэрийн энергийг өөрчлөөд байдаг зүйлс:
-
Утас зүүний сав. Мэдээж гэрт байх ёстой ч далд байх. Ил байснаар аливаа зүйл болоод байгаа мэт таныг хуурч, эргээд харахад юу ч бүтээгүй хий дэмий цаг алдсан нөхцөлд оруулаад байдаг.
-
Хогийн шүүр. Шал угаах хэрэгсэл. Ариун цэврийн өрөөндөө юм уу нүднээс далд газар байрлуулаарай. Хэрэглэх үедээ гаргаж ирнэ. Энэ нь таны санхүү боломжийн мэт байснаа гэнэт төлөвлөгдөөгүй санхүүгийн их зардал учруулах болно.
-
Нүүр гарын алчуур. Хэрэглэчхээд угаалгын өрөөндөө хураах юм уу эсвэл далд шүүгээндээ хийж байгаарай. Ил байх үед танд ямар ч хэрэггүй цаг, ажлыг нь үрсэн хүмүүстэй учрах болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ