2024 он бол өөрөө хүчирхэг, бахархал, боловсорсон байдал гэсэн утгыг илэрхийлж байгаа жил. Хүчирхэг байдал нь сэтгэл зүйн дархлаа, мэдээллийг нягтлах, хий хоосон зүйлд итгэж сэтгэл зүйгээ гэмтээхгүй байх.
Бахархал гэдэг нь өөрийн гэсэн үнэлж хүндэлдэг бахархдаг зүйлтэй байх ёстой. Түүнээс урам зориг эрч хүч авдаг байх. Энэ нь тамирчин дуучин нэрт зүтгэлтэн, аав ээж хэн нь ч байж болно.
Харин боловсрох гэдэг бол аливаа зүйлийн учир шалтгааныг олон талаас нь бодож үзэх, буруу дадал зуршлаа зөвтгөсөн үг өгүүлбэрээр өөрийгөө болон бусдыг хуурахгүй байхад оршино. Тиймээс энэ жилээс хэдүүлээ дараах гурван зүйл дээр анхаарах ёстой.
Баярлалаа.
Шинэ мэдээ