Хобби гэдэг бол тодорхой хэдхэн зүйлээр хэмжигдэхгүй. Сонирхож, тархиа өөр зүйлд зарцуулж хэсэг хугацаанд өөрийгөө амрааж амьдралыг өөрөөр харах хамгийн том боломж бол хобби. Хоббигүй хүний бизнес томордоггүй, хоббигүй хүний гэр бүлийн харилцаа хэвийн байдаггүй. Хоббигүй хүн үргэлж ямар нэгэн зүйлээр дутаж амьдардаг. Хобби нь ямар байхаас үл хамаараад өөрөө шороон махбодтой. Хамгийн сайн шороон махбод бол хобби, дур сонирхол. Нэг нэгнийхээ дур сонирхлыг битгий хааж боож байгаарай.
Амьдрал, дур сонирхол хоёр өөр зүйл. Хоббиноосоо урвах юм бол та мөрөөдлөөсөө урваж байна гэсэн үг. Мөрөөдлөөсөө урваж байна гэдэг нь бусад ямар ч зорилгоосоо ухарч болзошгүй. Өөртөө цаг гаргахгүй. Гаргаж чадахгүй байгаагаа шалтгаандаа дандаа амьдралыг буруутгадаг. Хүнд зовж, сэтгэлээр унаж, хэцүү хүнд цаг үе тохиолдоно. Гэхдээ та өөрөө хичээх юм бол, та өөрөө зохицуулж ухаарч, судалгаа хийж чадах юм бол энэ байдлаас хурдан гарч чадна. Таныг хайраар, зүрх сэтгэлээр, итгэлээр бүтээсэн.
Баярлалаа.
Шинэ мэдээ