Шийдэж чадахгүй байсан асуудал цэгцэрч ирдэг. Учир нь ном нь тань руу чиглэж байгаа замбараагүй санхүүгийн энергийн бохирдсон усан махбодыг устгаж илүү тайван өөртөө итгэлтэй болоход байна.
Иймд тасархай гоё ном уншаад дараа нь наад нэг балай ажлаа төлөвлөөд үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.
Өөрийнхөө биеэс гарч өөрийгөө харах боломж олгодог. Энэ нь алдаагаа олж харах, тэр тусмаа өөрийн чинь зан харилцааг өөрчлөөд байгаа, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа тэр үгс, мөн хүмүүсээс тань руу чиглэж ирж байгаа зүйлд хариулт өгөхөд туслах болно.
Ном унших нь харилцааны төмөр махбодод өргөл өргөж байна гэсэн утгатай болно. Та туршаад үзээрэй. Бүх зүйл гайхалтай байх болно.
Гол нь өөртөө хэрэгтэй яг чухал, зөв номоо уншаарай. Зөв ном гэдэг нь хэдий хэр цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаарахгүй, маш их аз жаргалтайгаар, гамнаж, хайрлаж уншихыг хэлнэ.
Шинэ мэдээ