Хүний төлөвлөгөө гэдэг зүйл бол луужинтай ижилхэн. Төлөвлөгөөгүй бол тэгээд бүх зүйл нь ямар ч зүг чиггүй, тодорхойгүй, таамгаар, урсгалаараа, нэгэн хэвийн, тодорхой бус байна гэсэн үг. Төлөвлөгөө заавал маш тодорхой байх албагүй. Жишээ нь: Гэрийнхээ оройн хоолыг төлөвлөж хийхээр юу болдог төлөвлөхгүй гэртээ байгаа материалдаа тааруулж хийх хоёр асах их ялгаатай. Будаагаа агшаагаад мах ногоо төмсөө нэмж хуураад жаахан ус хийж жигнэж байгаад дээрээс нь будаагаа хийж хутгаад идэх. Төмсөө укропоор амталж, мөстэй хүйтэн усанд дэвтээгээд хуурай салфеткаар арчиж хатаагаад сайн чанарын маслонд шараад, махаа гадна талыг ил гал дээр гриллдэж шараад дотор шүүрхий болох үед бүдүүн урт ногоон сонгино дээр Монгол хээрийн зэрлэг гоньд, нэмнэ. Луувангаа тусад нь нарийхан хэрчиж хуураад, давс элсэн чихэр тэнцүү харьцаатай хийж амтлаад, хар перц нэмээд мах, ногоо, төмсөө холиод будаагаа хийгээд будаатай хуурга хийгээд идэх хоёр эрс тэс өөр мэдрэмж өгнө.
Нэг нь төлөвлөгөөгүй зүгээр л ийм байх ёстой гэж хийсэн хоол. Хийхэд цаг хэмнэж, хурдан хийх ба, гэдсээ цатгаад л болоо. Үр дүнд нь хий хоосон сул цаг гарч кино үзэх, утсаа ширтэх боломж олгоно. Нөгөөдөх нь хийхэд хэцүү хэр нь идэхэд урамтай, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гэр бүлд нь нэр хүндийг нь өсгөж, мөн хоолоо хийж байхдаа илүү чухал зүйлсээ бодож төлөвлөж амжина. Энэ хоол хийсэн эрч хүч нь маргаашийн ажлын бүтээмжид эергээр нөлөөлж, бүх зүйлд тодорхой ач холбогдол өгч, нарийг ажиглаж, төлөвлөж эхэлнэ. Энэ нь нүдээ нээх бусыг олж харах, өөрийнхөө дэргэдээ байгаа боломжоо олж харах, өөрийгөө хүчлэх, урагшаа тэмүүлж алхахад маш сайн туслах болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ