Манайхан ер нь бол гэр бүлийн харилцаа, ганц бие хүмүүст тавилга шууд нөлөөлдөг. 10 жилээс дээш хэрэглэсэн, хуучин тавилга танай гэрт байгаа бол эртхэн сольсон нь дээр.
Хаяхгүй эртний эдлэл шиг өвлөгдөж ирсэн тавилга байдаг бол түүнийг заавал өөрчилж, сэргээж янзлах хэрэгтэй. Жишээлбэл би өмнөх пост нь дээрээ оруулж байсан. 18-р зууны үеийн эмээгийн авдар над дээр ирээд би өнгийг нь арилгаж ярыг нь ил гаргаж, хээ сийлүүллээ гэдэг шиг. Ингэж сийлүүлж олж авч хадгалж чадвал ганц бие хүмүүс хайртай ханиа олж, харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаа нь улам баталгааждаг.
Новширсон, салж унасан, шрупп болт суларсан хаалга, бариултай айл гэрийн харилцаа хэзээч сайхан байдаггүй. Эсвэл гаднын хэн нэгнээс болж хэрүүл маргаан байнга гарах болно. Тиймээс гэрийнхээ тавилгыг бүрэн бүтэн байлгаж, өнгийг нь сэргээж янзлаад цэмбэгэр суугаарай.
Зун нэг айлд очиход 3 охинтой нэг хүүтэй айл байсан. Өвөөгөөс нь нэг шкаф ирсэн гээд. Тэгээд одоо хамгийн бага нь 30 гаран настай, аав ээж нь өндөр настай ба хөдөө мал дээр байдаг. Ах нь тэд нартай хамт биш болохоор тусдаа гарчихсан. Харин өнөө гурван бүсгүй л хамт байдаг. Хүнтэй суудаггүй. Угаасаа гэрт нь ороход тэр дээр үеийн модон шкаф нүдэнд туссан юм. Би түүнийг нь өөрчилж нэмж модоор гоё тавиур, хөл хийхийг санал болгоод хоёр жилийн дараа уулзахад өнөөх бүсгүйчүүдийн 2 нь хүнтэй суусан, нэг нь жирэмсэн, нэг нь хүүхдээ гаргачихсан байсан. Мөн олон айлуудаар явж байхад манай хүн бид хоёр ерөөсөө таарахгүй юм гээд харахаар гэрт нь заавал нэг хуучны юм уу эсвэл эвдэрсэн, аргалаад скочдсон тавилга байж байдаг юм.
Гэрээ тойруулаад анзаараарай!
Шинэ мэдээ