Мөрөөдлийн ажилдаа хэрхэн орох, өөрийнхөө дуртай аз жаргал өгч чадах ажлыг хэрхэн олж мөрөөдлөө бүтээх тухай зөвлөгөө:
-
Маш сайн гардаг, гүйдэг чамд таалагддаг үзэгтэй болоорой. Бал, үзгэн бал байсан ч болно. Гол нь их гоё хөнгөн гүйдэг сайн гардаг, чамайг ядраадаггүй. Бал нь өөртөө итгэх итгэл үнэ цэнийг нь нэмэгдүүлж өгөх гал махбодыг дэмжиж өгөх болно.
-
Өдөрт өөрийн гэсэн нэг цаг ч хамаагүй сууж аливаа зүйлийг эргэцүүлдэг хэсэгтээ болоорой. Жишээ нь: Гэрийн аль нэг булан тэр тусмаа хойд, зүүн өмнө булан эсвэл ямар нэгэн тухтай кофе шоп эсвэл гадаа суудаг сандал ч байж болно. Ганцаараа суугаад ажлын төлөвлөгөө өөртөө хэрэгтэй байгаа зүйлсээ эргэцүүлэн боддог тийм газар байх. Энэ чамайг өөрийгөө сонсох илүү бүтээмжтэй байх тал дээр туслах болно. Энэ үедээ гар утсаа оролдох, нийгмийн сүлжээнд аль болох орохгүй байх хэрэгтэй. Харин тэмдэглэл хөтөлж юм бичиж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ