Фэнг Шүйд морин хуур нь яг тийм гэж мэдээж судлагдаагүй. Харин Монгол хүний хувьд бид нар бие дааж морин хуураа судалсан ба, морин хуур нь өөрөө байгаль дэлхий тэр дундаа морины дэл сүүлээр чавхдасыг нь хийдэг нь онцгой дуугаралтад нь нөлөөлж, илүү амьтай сүнслэг болгож байгаа юм. Мөн та өөрөө өөрөөсөө холдох, өөрийгөө ойлгохгүй байх, юу зөв юу бурууг сайн ялгаж чадахгүй байх, шийдвэр гаргаж чадахгүй байх үедээ морин хуурын аялгуу сонсож байгаарай. Жишээ нь: Чухал зүйл бодож төлөвлөж байгаа үедээ Шарав гуайн Сэрсэн талыг сонсдог. Туршаад үзээрэй. Мөн болж өгвөл морин хуур айл гэрийн баруун, баруун хойд зүгт байрлаж байвал маш сайн байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ