Өөрийнхөө жижиг зүйлээс хүртэл урам авч байгаарай

Гялалзах гэдэг нь гялгар гадаргуу дээр гэрэл ойх мөчийг гялалзах гэж хэлэх бөгөөд, гялалзах нь хурдлах, хурдаа нэмэх, эсвэл бусдаас ялгарах, бусдын анхаарлыг татах гэсэн утгуудыг давхар илэрхийлдэг. Ямар нэгэн зүйлийг хурдыг нэмэх гэж байгаа бол дараах зүйлийг маш сайн ойлгож аваарай.
 
Хурд гэдэг ойлголт нь, ямар нэгэн зүйлийн хурдын нэмэх нь өөрөө Фэнг Шүйгээр гал махбодтой холбоотой байдаг учраас гал махбодыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хайрыг нэмнэ. Гэр бүлийнхэнтэйгээ илүү ойрхон байж, ойлголцохгүй бол сайн ярилцаж ойлголцож, өөрийгөө нэг мөр нээх хэрэгтэй. Гал махбодыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйл бол урам зориг юм. Урам зоригийг өөртөө хамгийн ихээр суулгаж өгөх хэрэгтэй.
 
Өөрөө өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрлаж, өөрийнхөө жижиг зүйлээс хүртэл урам авах хэрэгтэй. Бие галбир, гоо сайхан, хэрэглэж байгаа зүйлс, эрүүл мэнд гээд өөртөө байгаа сайхан зүйлсээрээ бахархаж, өөртөө байгаа итгэлийг нэмэгдүүлэх. Энэ нь таны гал махбодыг хүчтэй өдөөх бөгөөд таны хөөцөлдөж буй ажил, хийж буй ажлынх нь хурд нэмэгддэг. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал