Фэнг шүйн гайхалтай зүйлүүдийн нэг бол "Ургамал"

Фэнг шүйн гайхалтай зүйлүүдийн нэг бол ургамал юм. Албан тасалгаанд өвөл тэсвэртэй ургамал сонгох хэрэгтэй. Арчилгаа болон нар тусах нь дутмаг байдгаас болоод үхэж мэдэх тул тэсвэртэй ургамал маш сайн. Амьд ургамал хиймэл ургамлаас илүү дээр. Хиймэл ургамлыг Фэнг шүйн зэмсэг болгон ашиглаж болдог. Жишээ нь: Дам нуруу ямар нэгэн байдлаар чиглээд ор болон, буйдан, хоолны ширээ рүү хараад үзүүр нь чиглээд байвал наагуур нь унжуулж хааж болдог.
 
Албан тасалгааны цэцгийг жил болгон сольж байх хэрэгтэй. Удаан байсан тасалгааны цэцэг үргүй зардал санхүүгийн алдагдал дууддаг. Тиймээс сольж байх хэрэгтэй. Хиймэл цэцэг ч ялгаагүй. Албан тасалгаанд түмэн наст цэцэг тарьдаггүй. Энэ нь байгууллагаараа өвдөхийн дохио болдог.Харин гадаа үүдэнд байрлуулбал лифт болон шатны муу энергийг байгууллага руу оруулдаггүй. Үүнд зуун наст, кактус гэх өргөстэй цэцэг хамаарна. Үхмэл шарласан ургамал албан тасалгааны бүх сайн энергийг сорж байдаг бол эрүүл сайхан өнгөтэй ургамал бүх гэрийн сайн энергиэр дүүргэж түгээж байдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал