Хаалганы өнгө нь таарахгүй бол үүдний шалавчны өнгөөрөө засаж болно. Ивээлтэй өнгөөр нь хаалганыхаа нэг хэсэгт нь хуулга наагаарай. Өнгө дагуулж домнож байгаа юм. Монгол гэрийн хувьд: Урд зүгт болохоор шар хаалгатай байдаг учир өнгө нь таарна. Хаалганы өнгө таарсан байх нь айл гэрийн өөдлөн дэвжилтэд маш их хэрэг болдог юм. Учир нь хаалга тухайн зүгтээ оршихдоо тэтгэгч махбодоороо оршиж байх ёстой юм.
Хаалганы ээлтэй өнгөний талаарх мэдээлэл:
Урд зүгт бол:
Ногоон, Хүрэн, Элсэн шаргал, бор
Баруун урд бол:
Элсэн шаргал, бор,улаан, улбар шар
Баруун зүг бол:
Бор, элсэн шаргал, хар, хөх, цэнхэр
Баруун хойд зүг бол:
Цагаан, саарал, элсэн шаргал, бор
Хойд зүг бол:
Хар, хөх, цэнхэр, цагаан,саарал
Зүүн хойд зүг бол:
Улаан,улбар шар, бор, шаргал
Зүүн зүг бол:
Ногоон, хүрэн, хар, хөх, цэнхэр
Зүүн өмнө зүг бол:
Ногоон, хүрэн, хар, хөх, цэнхэр,улаан, улбар шар.
Баярлалаа.