Тамхи татдаг, Хурц нар болон цаснаас хамгаалсан нүдний шил зүүдэггүй, буруу суудаг, буруу алхаж гишгэдэг, утаатай орчинд, унтахдаа буруу хэвтэж унтах, дэрийг хэт өндөр дэрлэхэд хүний зовхи маш амархан унждаг.
Тиймээс амьдралын зөв хэмнэл маш чухал юм. Нохойг тагт нь дээр түгжихээр 7 хоногийн дотор рахиттай болдог. Учир нь хөдөлгөөн дутагдсанаас болж. Хүн ч ялгаагүй дасгал хөдөлгөөн хийхгүй бол хэдхэн өдрийн дотор хүний зовхи унжиж үрчлээтэх болно. Тиймээс агаар салхинд гарч спортоор хичээллэж, муу зуршлаа бүгдийг нь орхих хэрэгтэй. Унжсан зовхитой хүний амьдралд тийм ч олон таатай үйл явдал болж өрнөхгүй.
Баяр хөөргүй, уйтгартай, ганцаардалд автаж, эсвэл нэг асуудлаас нөгөө асуудлын хооронд явж, өөрийгөө хөгжүүлэх эсвэл залуу сайхан насаа дэмий зүйлд хэт их цаг зарцуулсаар л хөгшрөх болно. Тиймээс манайхан зөв хэмнэл хамгийн чухал. Мөн нүдний шил нь Фэнг Шүйд маш сайн нүдний хамгаалалт гэж үздэг учир өөртөө зохисон загвар хийцтэй нүдний шил заавал сонгож зүүгээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ