Зочны өрөө нь айл гэрийн амар амгалан тайван байдал, урт хугацааны тогтвортой байдлыг илэрхийлдэг.

Зочны өрөө, бид нарын хэлдгээр том өрөө. Ер нь бол том өрөөний гол утга бол айл гэрийн амар амгалан тайван байдал, урт хугацааны тогтвортой байдлыг илэрхийлдэг хамгийн утга учиртай өрөө. Зочны өрөөг хүмүүс тохижуулахдаа, гаднаас хүн ороод ирэхэд зориулж буйдан бусад сандал ширээг бэлддэг нь туйлын буруу. Өөртөө болон гэрийнхэндээ тохируулж бэлдэх хэрэгтэй. Намхан хэр нь өргөн буйдан, эсвэл жижигхэн буйданг алийг нь гэрийнхэн нь их таалж байгаагаар сонгоорой. Тэгэхгүй зүгээр л нэг нь явж байгаад, зөвхөн өнгийг нь харж байгаад буйдан сонгодог нь буруу. Дээр нь сууж амрах, тохь тухтай байх гээд олон зүйлийг бодолцож, зөөлөн хатуу байдал, түшлэг гэх зүйлсийг бодолцож буйдангаа сонгоорой.
 
Буйдан дам нурууны доор байрлаж болохгүй. Дам нуруу нь буйдангийн араар, эсвэл урдуур байж болно. Хэрэв яг буйдан дам нуруу явж байвал ундааны соруул манайд авчраад дом хийлгэж болно. Дам нуруун доор хүн амарч сууж болохгүй. Буйдан тохитой, сайхан байвал айл гэрийн харилцаа, цаашлаад ажлын харилцаа сайн байна. Зочны өрөөний гэрэл нь шар тусгалтай байх. Цагаан тусгалтай огтхон ч байж болохгүй. Учир нь тавилга бусад өнгөний сонголтыг бол орон байрны зөвлөгөө захиалж байж авдаг юм шүү. За тэгээд зочны өрөөний шалан дээр дэвссэн зүйл нь маш цэвэрхэн сайхан хэр нь хөл доор дулаахан мэдрэмж төрүүлж байвал хүүхдүүд болон гэрийн хүмүүс өвддөггүй. Эрүүл мэндийг нь хамгаалдаг байх нь.
 
Зочны өрөөний стейк нь дотор байгаа зүйлс нь тухайн айлыг илэрхийлдэг. Гоё аяллын зүйл байдаг бол гадаад харилцаагаараа гэр бүлээ авч явна. Янз бүрийн алтан, мөнгөн хэрэглэлүүд байдаг бол харилцаагаараа авч явна, шил шаазан, болор эдлэлүүд байдаг бол санхүүгийн таатай хамтрагчаараа авч явна. Ямар нэгэн тоглоом, ном, бурхан шүтээн байдаг бол бусдын хайр хүндэтгэлээр гэр бүлээ авч явна гэсэн утгатай. Зочны өрөө гэрийн хаана ч байсан ашигтай. Зочны өрөөндөө бүрхүүлтэй ямар нэгэн гэрэл асаагаарай. Тэр нь том, эсвэл жижиг, тусдаа хөлтэй байж болно. Гол нь энэ гэрэл асаж байсан цагт бүтэхгүй, шийдэгдэхгүй асуудал гэж үгүй. Бүх зүйл сайнаар шийдэгдэнэ гэсэн утгатай. Зочны өрөөний хөшиг цонх гэх мэт зүйлс үргэлж цэвэрхэн байснаар айл гэрийн харилцаатай их таатай, тэгээд эрүүл мэнд нь л сайн байхад тусалдаг. Зочны өрөө хэт их новш, баахан зүйл овоолж, музей шиг байдаг хүмүүс ямар нэгэн зүйлээр их дутмаг байдаг.
 
Хүүхдүүд нь хүмүүжилгүй, эвсэл гэр бүлийнхэн нь хүнд өвчтэй, эсвэл таагүй харилцаатай хүмүүс дарамтлах гэх мэт ямар нэгэн зүйл заавал дутагдаж байдаг. Иймд зочны өрөөгөө гэрэлтэй, гэгээтэй сайхан байлгаж илүү чөлөөтэй, саруулхан, тохитой, цомхон байх.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал