Хүмүүс их сонин биеэ авч явдаг. Өглөө цай унд уудаггүй, өдөр шим тэжээлтэй зүйл иддэггүй. Орой маш их хэмжээгээр хооллодог. Хайртай, хамгийн их хайртай, хайртай хүмүүсийнхээ төлөө гэдэг хэр нь хайртай хүмүүсээ яг л өөр шигээ болгож өөрчилж, тэднийхээ эрүүл мэндэд санаа зовдоггүй. Зүгээр л өгсөөр, идсээр л байдаг.
Хүний биеийг яагаад цогц гэж нэрлэсэн бэ? Учир нь Таван махбод, таван шим ертөнц, таван оюун ухаан цогцлоон оршдог учраас цогц гэдэг. Цогцос гэдэг нь тухайн биед таатай таван махбодыг урсгал нь гүйхээ байж зогссон учраас цогцос гэнэ. Иймээс бид эрүүл байх хамгийн зөв зүйл бол тааруулах. Тааруулах гэдэг нь тэнцвэржүүлэх гэсэн үг бөгөөд хоолоо, харилцаагаа, спортоо, нийгмээ, мэдлэгээ тааруулж хөгжүүлэх хэрэгтэй.
Яагаад номын цагаан солио өвчин тусдаг вэ? Учир нь сурч боловсрох доо хэтэрхий их анхаарч амарч чадаагүй. Яагаад архичин болдог вэ? Учир нь архийг их хэмжээгээр уудаг л учраас. Иймд бүх юмаа тааруулаарай. Хөгжилтэй үедээ гоё хөгжилтэй, даруу төлөв үедээ үг дуу цөөнтэй байгаарай. Ингээд л болоо!
Баярлалаа.
Шинэ мэдээ