Монголчууд эртнээс тулган дээр цай дэврэх, зуухан дээр юм асгарахад удахгүй ямар нэгэн асуудал тулгарч болзошгүй хэмээн таамагладаг байж. Асгарсан цай, тулганы гадуур асгарсан зүйлсээ маш сайн цэвэрлэж, үүнийгээ тохиолдсон саад бэрхшээлгүй ямар ч гарзгүй харин ч өөрт сайнаар даван туулна гэж үздэг байж.
Үүнтэй ижилхэн таны зуухан дээр цай хоол дэврэх асгарах, санаандгүй дэврэх үед нь та битгий халаглаарай. Мэдээж хүний амьдралд сайн муу янз бүрийн зүйлс тохиолдсоор байх болно. Гол нь түүнийг нь хүн даван туулж байж л аз жаргалд хүрдэг. Үүнтэй ижилхэн ямар нэгэн зүйл асгарч дэвэрсэн бол дараа нь та маш сайтар нямбай цэвэрлээрэй. Тэрүүхэн тэнд нь битгий арчсан болж орхиорой. Эртний номд тулгаа элсээр гуулийг нь гартал нь цэвэрлэсэн тухай олон зүйл дээр өгүүлсэн байдаг нь ийм учир домтой юм байна.
Гал гэдэг нь айл гэрийн өөдлөн дэвжилт, гэр бүлийн эд хөрөнгө, харилцаатай холбоотой хамгийн чухал элемент юм шүү. Үүнийг өөрчилж засах арга нь гал голомтоо цэвэрхэн байлгах хэрэгтэй.
Шинэ мэдээ