Хүндлэл бол олон зүйлийн үндэс суурь болдог

Уг зурган дээр унтаж буй муураа сэрээхгүйн тулд хормойгоо огтолж буй бүсгүйг дүрслэн үзүүлжээ. Өөрөөр хэлбэл таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Японы нэгэн зүйр үг байдаг юм. Болсон будаа бөхийдөг гэж. Хүндлэх, хүмүүсийг хүндэтгэх ёсонд сураагүй бол мянган дээд сургууль төгсөөд ч нэмэргүй.
 
Өнөөдөр фитнес дээрээ байж байтал дүшнээс нэг залуу гарч ирээд дүшний үүдэнд байх алчуур дээр углаашаа тайлалгүй устай углаашаараа хувцас солих өрөөг нил ус болгож орхилоо. Тэнд нь олон хүмүүс оймстойгоо явах тул норно. Мөн үйлчлэгч эгчийн ажил нэмэгдэнэ. Үйлчлэгч эгч өмнө хэлж байсан. Нэг хүн л устай углааштайгаа яваад байна даа гээд. Тэгээд хэллээ:
  • Чи хө тэр алчуур дээр наад углаашаа тайлах ёстой шүү дээ. Нил ус болгочихлоо гэсэн чинь
  • Өө тийм үү яана гэснээ үргэлжлүүлэн явсаар л байлаа. Намайг гарсны дараа нир хийтэл найзтайгаа инээсэн чинь тэнд байсан залуучууд уурласан гэсэн. Ер нь ингээд ажиглаад байхад бусдыг хүндлэхгүй, өөрийгөө буруу зүйл хийж тэнэглээд байгаагаа ч мэдэхгүй, түүнийг нь хүмүүс хэлдэггүй, өөрийнхөө зөв гэж бодсон хэтэрхий өөртөө итгэлтэй залуучууд олширчээ. Би гэж цээжээ дэлдэхээс илүүтэйгээр, бид гэж хэлэх хүмүүс олон байгаасай гэж боддог.
 
Хүний ажлын амжилтын бас нэгэн үндэс суурь бол бусдыг чинь сэтгэлээсээ хүндлэх юм. Кино театрт утсаар ярих, лифтэнд түрүүлж суучхаад өөрийнхөө явах чиглэлийг дарчхаад хаалга хаах товч дараад байдаг, лифтнээс эсвэл хаалгаар гарах гэхээр өөдөөс дайраад байдаг, хүний биед болон, эд зүйлд нь зөвшөөрөлгүй хүрдэг, олон нийтийн газар чанга чанга инээдэг. Улс орны хөгжлийн индексийг хэмждэг бас нэгэн хамгийн чухал хэмжүүр бол бусдыг хүндлэх юм шүү. Хүндлэл бол олон зүйлийн үндэс суурь нь болж байдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал