FOMA МЭДЭЭ

Махбодын урсгалыг дэмжихийн тулд

2023-05-25

Өөрийгөө дэмжмээр байвал:
  • Шүүмжлэлээ багсгаад, яг гар доор байгаа өмнөх ажлаа хийгээрэй. Улс орноо хөгжүүлж сайхан ирээдүй бүтээх гэж бусдыг шүүмжлэхийн оронд өөртөө хэрэгтэй байгаа орчныг бүрдүүлж түүнийгээ хамгаалж улам хөгжүүлж бусдад эергээр сурталчлах хэрэгтэй. Жишээ нь: Гэмт хэрэг байнга гарч, өсвөр үеийн хүүхдүүд нь зодолддог, мөн гадуурхалт, бэлгийн хүчирхийлэл гардаг газар нэг залуу каратэгийн сургууль нээсэн байна. Ингээд тус байрны атаман гэх залуучуудтай тохиролцож хэрэв зодолдоод ялагдах юм бол манай сургалтад суугаарай гэж тохиролцсон байна. Ингээд тэр байрны залуучуудын ихэнх нь нөгөө каратэгийн клубт явах болж архи тамхины хэрэглээ, хүчирхийлэл нь бүр байхгүй болж хумигдаж багсав. 
  • Өөртөө цагийн хуваарийг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Цагийн хуваарийг зөв суулгаж өгөх юм бол биед урсаж байгаа махбод нь зөв байх болно. Хэдэн цагт сэрэх, хэдэн цагт ажил руугаа гарах, хэдэн цагт дасгал хөдөлгөөнөө хийх, хэдэн цагт өөрийгөө дайчлах, хэдэн цагт найзуудтайгаа уулзах гэх мэт. 
  • Өөрийнхөө хамгийн их айж түгшдэг зүйлийнхээ төлөө тэмцэж түүнийг өөрчлөхийн төлөө байх хэрэгтэй. 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал