1. Өглөө гэрээсээ ямар нэгэн зүйл хөөцөлдөж бүтээх зорилготой гарч байгаа бол ямар ч хамаагүй хар өнгийн, гараараа татаад таслах боломжтой 28см утас бэлдээрэй. Тэгээд гарах хаалганыхаа өмнө зогсож байгаад,
Ингэж хэлээд утсаа дундуур нь тастаад гэрээсээ зүг хамаарахгүйгээр гаргаж гадаа хаяарай. Таны ажлын саад үгүй бүтэх болно.
2. Бичиг баримт хөөцөлдөх үед хийх зан үйл:
Та өглөө гэрээсээ гарахдаа зүүн гутлынхаа улавчинд бор өнгийн оёдлын утас хийгээрэй. Тэгээд гэрийнхээ хаалгаар гарахдаа мэдээж баруун хөлөөрөө түрүүлж алхаж гарна. Таны тухайн өдрийн ажил тун бүтэмжтэй байх болно.
3. Эрдэм номын ажил хөөцөлдөхдөө:
Хэрэв та хичээл сургууль, цэцэрлэг хөөцөлдөхөөр гэрээсээ гарах гэж байгаа бол гэрийнхээ бүх гишүүдийг каашаар дайлах хэрэгтэй ба, зүүн гарынхаа долоовор хуруундаа цэнхэр өнгийн утсаар бөгжилж уяад гараарай.
4. Бичиг баримт хөөцөлдөхдөө:
Гарахдаа 10 минутыг өөртөө зориулаарай. Хөшүүн шилэн хүзүүтэй хэзээ ч гэрээсээ гарч болохгүй. Тиймээс хүзүүндээ тос түрхэж байгаад 5-10 минут иллэг хийгээд, дээрээс нь доош нь сайн илж байгаад гараарай. Учир нь хүний хүзүүнд ой санамж, мэдлэг ухааны модон махбод оршиж байдаг. Энэ модон махбодын энергийн бөөгнөрлийг тарааж өгөх нь өдрийн турш таныг азтай байлгах болно.
5. Ажилд ярилцлага өгөх тухай:
Ажлынхаа ярилцлагад орохын өмнө 30-40 минут буцалгаж ширгээсэн ус уугаарай. Яагаад гэж үү? Удаан буцалгасан усанд гал махбод маш их шингэдэг. Ус нь харилцааг илэрхийлдэг. Ингээд гал ус хоёр махбод цогцолж таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ