Хүүхдийн нойр нь өсөлт хөгжил, цэцэглэлттэй шууд холбоотой байдаг. Тиймээс хамгийн чухал зүйл нь Фэнг Шүйд ор хөнжлийн даавуу гэж үздэг. Мөн хүүхдийнхээ дэрний уутыг сонгохдоо ногоон өнгийн дэр сонгоорой. Хүүхэд мод дэрлэж унтах ёстой гэж үздэг. Энэ нь гайхалтай өсөлт хөгжлийг илэрхийлдэг байна. Мод уруугаа ургахгүйн учир тэтгэгдэж өндийх гэсэн утгатай шүү.
Та сонголтоо хийхдээ дараах зүйлийг анхаараарай:
1. Хар, хөх, цэнхэр өнгийн хөнжилд бүү унтуул. Ус нөмөрч байна гэж үзэх тул өвдөх аюултай.
2. Мод цэцэг ургамлын зурагтай ор хөнжлийн даавуу бүү сонгоорой. Зүүдлэх, модон махбод нь өсөлт хөгжилд нь саад болно гэж үздэг.
3. Тууш босоо судалтай даавуу бүү ав. Учир нь хэл ам нь гүйцэгдэхгүй, тѳмѳр махбодын илүүдэл буюу харилцаан дээр асуудал үүдэг.
Хүүхдээ өглөө сэрээхдээ духан дээр нь заавал үнэрлэж сэргээж байгаарай. Магнайг нь үнэртэх үр гэж Монголчууд зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Гурав дах мэлмий буюу магнай дээр нь үнсэж сэрээх нь хүүхэд өглөө болгон хайр энэрлийг мэдэрч, илүү өөрөө өөртөө итгэлтэй байх, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх гал махбодын энергийг дуудаж өгдөг юм шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ