Хүслийн хайрцаг

Ажил хийдэг ширээ, ажлын булан, гэртээ бичиг баримт хадгалдаг хэсэг, хүүхдийн хичээлийн ширээ, номын сан гэх мэт өөрийн хэрэгтэй зүйлсээ хадгалдаг хэсэгтээ жижиг модон хайрцаг байрлуулаарай. Ямар ч төрлийн модон хайрцаг байж болно.

Хайрцаг дотроо өөрийн гараар бичсэн 3 ширхэг жижиг цаас хийнэ.

  1. Таны хийж буй ажил
  2. Энэ жил заавал бүтээхийг хүсэж буй зүйл
  3. Өөрт байгаа бөгөөд цаашид арвижуулахыг хүсэж буй нэг сайн зүйл

Фэн Шуйд хайрцаг, сав зэрэг нь аливаа зүйлийг дотроо хадгалж, тогтоон барьдаг эд зүйлс гэж үздэг. Энэ нь зөвхөн хадгалах зориулалттай бус, одоо байгаа зүйлээ тогтворжуулж, цаашид улам нэмэгдэх орон зайг бэлгэддэг.

Мод нь ургаж, төлжиж, дэлгэрдэг шинж чанартай учраас энэ бэлгэдэлд модон хайрцаг зориуд сонгоорой.

Хайрцагны өнгө болон байрлуулах зүг хамаарахгүй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал