Хоолны ширээг шөнө хоосон, замбараагүй орхихыг цээрлэдэг.

Оройн хоолны дараа ширээн дээрээ хоосон аяга, хоосон сав, хэрэглэсэн халбага сэрээгээ шөнөжин хэвээр нь орхидог. Харин хуучны хүмүүс хоолны ширээг шөнө хоосон, замбараагүй орхихыг цээрлэдэг байсан. Хоолны ширээг айл гэрийн тахилын ширээ гэж үздэг тул цэвэрлэж, цэмцгэр байлгах нь их чухал. Угаалтууртаа хонуулах, ширээн дээрээ угаах аягаа хонуулах хоёр нь их ялгаатай. Хоол идэж дуусаад ширээгээ арчиж, сав суулгаа угааж, ширээн дээрээ нэг аяга цэвэр ус эсвэл жимс үлдээдэг айлууд ч байсан гэдэг. Энэ нь ид шид биш, харин "гэрийн идээ ундаа тасрахгүй байх" гэсэн бэлгэдэл юм. Өглөө босоход эмх цэгцтэй ширээ угтах нь тухайн өдрийн ажлыг илүү цэгцтэй эхлүүлэхэд нөлөөлдөг. Цэгцтэй байх гэдэг нь маргаашийнхаа өдрийг өнөө оройноос бэлдэхийг хэлдэг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

Default C Banner

Шинэ мэдээ

FOMA ангилал