Зарим айлууд хөргөгчийн хаалган дээр олон соронз, тасалбар, төлбөрийн баримт, хуучин тэмдэглэл наадаг. Эхэндээ анзаарагддаггүй ч өдөр бүр онгойлгож хаадаг хөргөгч дээр ийм бөөгнөрөл үүсгэх нь гэрийн эмх цэгцийг алдагдуулдаг. Хөргөгч нь усан махбодтой бөгөөд айл гэрийн хоол хүнс, нөөц боломжийг хадгалдаг газар юм. Гэтэл гадна талыг нь төрөл бүрийн хамааралгүй зүйлээр дүүргэх нь анхаарал сарниулж, эд хөрөнгийн урсгал замбараагүй болгодог. Ялангуяа төлөгдөөгүй төлбөрийн баримт, хугацаа нь дууссан тасалбар, хуучин жагсаалт зэргийг удаан хадгалах хэрэггүй. Хөргөгчийнхөө хаалгыг нэг шалгаарай. Хэрэггүй зүйлсээ аваад, арчиж цэвэрлээд, аль болох цэмцгэр байлгаарай. Айлын хөргөгч ямар байдгаас тухайн айлын зохион байгуулалт ихэвчлэн хамаардаг. Тэгэхээр улс орны наалтууд бол зүгээр. Гол нь эмх цэгцтэй байлгаж, юу хадгалж байгаагаа л анхаарах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ