2024, 2025 онд ажиллах арга барилаа өөрчлөхгүй бол хуучных шигээ өөрийнхөө сурснаараа, өөрийнхөө бодож байгаагаараа юмаа хийх боломжгүй болсон цаг үе. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүс нэгэндээ хайртай байх хэрэгтэй. Тэгэхээр нь тэгчих байх, ингэчих байх гэж бүү бод. Бодлоо бодитой болгож, амласан бол заавал биелүүлж, аль болох нэгэндээ төвөг удахгүй байхыг л хичээгээрэй. 2025,2026 онуудад шинээр бизнес хийж эхлэх нь голын усны гүнийг мэдэхгүй байж үсэрч орохтой ижилхэн. Чаддаг зүйлээ хийж, аль болох өөрийнхөө бизнесийн орчныг сайн хамгаалах хэрэгтэй байна. Маш бодолтой, хүлээцтэй, уур омгоо дарж, ойлголцохыг хичээн байх ёстой цаг үе нэгэнт ирсэн.
Шинэ мэдээ