2025 оны модон могой жил ямар жил вэ?
2025 онд ойрын 1800 оноос хойш болоогүй дэлхийг донсолгож өөрчилсөн чухал өөрчлөлтүүд их том чухал шилжилтүүд явагдана. Иймээс бид амьдралынхаа шинж чанар, амьдралыг үзэх үзлээ шинэчилж, хэрсүү, ухаалаг, хэмнэлттэй амьдрахыг шаардах болно. 2025 онд аливаа зүйлийг хийж чаддаггүй хүмүүс их алдаа гаргаж ухаантай, мэргэжлийн хүмүүс гарч ирж засаж залруулсан жил байх болно. Энэ жил гэрлэлт, үерхэл, хүүхэдтэй болох асуудлаа маш сайн төлөвлөж байж, бодож байж шийдээрэй. Гэрлэхэд муу, төрөхөд муу жил гэсэн үг огт биш. Жирэмсэн боллоо гэхэд гэр орны орчин, санхүүгийн байдал ямар байгаа вэ? Хэн нь хүүхдээ харж, хэн нь мөнгө олох вэ? гэх мэт амьдралын асуудлаа ярилцаж шийдэх ёстой жил. 2025 онд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй. Төлөвлөгөөтэй, судалгаатай, бага багаар оролдож хийсэн бүхэн нь амжилтад хүрнэ. Бусдад гомдсон бол мартаж маргаанаа цэгцлээрэй. Ер нь өөрийгөө их тайван байлгах ёстой жил. Хүн бүр 2025 онд их ганцаардсан мэдрэмж авсан мэт санагдах тул нэг нэгэндээ түшигтэй, сайн сайхан харилцаатай байгаарай. Тайван байж чадвал олон гайхалтай зүйлсийг бид бүтээж чадах жил гарч байгаа.
Баярлалаа.
Шинэ мэдээ