Тууштай, хариуцлагатай хүнд аз завшаан боломж өөрөө ирдэг.

Аливаа үйлдээ жигд, тууштай хандаж чаддаггүй хүнд эсвэл тууштай зангаа өөр зүйлд ашиглаад байдаг хүний эд хөрөнгө ч гэсэн нэгэн жигд бус байдаг. Нэг орж ирээд, нэг гараад, эсвэл зээл болж ирээд байдаг. Мэдлэг боловсрол, өлөн элгэн дээрээ уух өглөөний цай, дасгал хөдөлгөөн, хэрэгцээт мэдээлэл гаднаас авах, цэвэр цэмцгэр байдал гээд олон зүйл дээр хүн тууштай байх ёстой. Гэтэл шөнө хоол идэх, жин нэмэх, эрүүл мэнд нь муудаад байхад сахраас татгалзаж чаддаггүй, тэрийгээ буяны тарга гэх мэт буруу зүйлдээ тууштай байгаагаа ойлгодоггүй хүмүүс маш олон. Тууштай, хариуцлагатай хүнд аз завшаан боломж өөрөө ирдэг. Мэдээд байгаа хэр нь эс үйлдэл хийх нь өөрийнхөө эд хөрөнгийн энергийг сүйтгэж байгаатай ижилхэн.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал