FOMA МЭДЭЭ

Ширээ нь Фэнг Шүйд толь шиг энергийг үржүүлдэг

2024-08-22

Нар мандах үед энерги шинээр сэргэж үүсдэг бол, нар жаргаж сар гарах үед өдрийн бүх энерги цэгцлэгдэж, сайн муугаараа ялгарч, шөнийн турш тус таагүй энерги дэгдэж, нар мандаж үүр цайх үеэр сарниж гэрийн энерги цэвэрлэгддэг.
 
Харин ширээ нь: Фэнг Шүйд яг л толь шиг бүхнийг үржүүлдэг. Иймээс та бүхэн ширээн дээр тавьж байгаа зүйлээ жаахан бодож тавьж байгаарай. Ширээ энергийг үржүүлдэг гээд ойлгочих. Тэгэхээр хиймэл цэцэг тавиад байвал гэрт хиймэл харилцаа л үржинэ гэсэн үг. Баахан тайлан тооцоо, өр авлагын бичиг баримт овоолоод байвал тийм л зүйл үүснэ. Тиймээс та бүхэн сайхан идэж ууж, дуусаад цэгцэлж, арчиж байгаарай.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал