Энэ жил нэг зүйл дээр та нар эрдмийн зэрэг хамгаалах ёстой. Энэ бол хувцас эвхэлт.
Хувцас хунараа дээд зэргийн эмх цэгцтэй байлгаарай. Шүүгээнд байгаа хувцас хунараа маш сайхан эвхээрэй. Эмх цэгцтэй эвхсэн, хэзээ ч таныг бухимдуулдаггүй, хаанаас нь ч сонгосон таны хувцас ойлгомжтой байдаг эвхэлт нь үргэлж энэ жилийн турш таныг аз завшаан боломжоор тань хамгаалж өгөх болно оо.
Дотуур хувцас, оймс, нимгэн нойтноор нь сайн ялгаж эвхэж өгөх хэрэгтэй. Мэдээж өлгүүрт өлгөх, гишүүн тус бүрээр нь ялгах гэх мэт хувцаслалтаа илүү ойлгомжтой болгож өгөөрэй. Дашрамд нэг зүйл сануулж хэлэхэд энэ жил өөрийн гэсэн хувцаслах стилээ олсон хүмүүс илүү амжилттай байж, юу өмсөхөө мэдэхгүй галзуурдаг хүмүүсийн ажил тийм ч бүтэмжтэй байхгүй.
Иймд ямар чиглэлээр хувцаслаж, өөрийгөө юунд дуртай, юу хийдэг, түүндээ таарсан байдлаар яаж өөрчилж хувцаслах вэ гэдгээ сайн бодоорой гэж хэлмээр байна.
Жич: Дууссан, идсэн жүрж эсвэл мандариныхаа хальсыг даавуун уутан дотор хийж хувцасны шүүгээндээ үнэр нь гартал өлгөж байвал та өөртөө их сайхан хүчирхэг гал махбодын энергийг үүсгэж, илүү хийсэн зүйлийнхээ үр дүнг үзэх болно.
баярлалаа
Шинэ мэдээ