Гурван эрдэнийн арга

Ямар нэгэн зүйл хийхэд гурван эрдэнийн арга гэж байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шийдвэр, ямар нэгэн хийж байгаа зүйл нь гурван талаараа чамд нөлөөлөл үзүүлж байх ёстой. Жишээ нь: Жингээ хасахаар шийдлээ гэж бодъё.
  1. Жингээ хасахаар бие эрүүлжиж, эрч хүчтэй болж, өмнө огт анзаардаггүй байсан зүйлс ил болж, өөртөө улам итгэлтэй болж аз жаргалын гормон ялгардаг. 
  2. Ажлын хэв маяг, хоол унд амьдралын хэв маяг өөрчлөгдөхөөр үүнийгээ дагаад хүний хэрэглээ их цэгцтэй болдог. Мөнгө зарцуулалт, худалдан авалт, юмны чанар, хэрэгцээгүй зүйлс мөнгө үрэхгүй байх гэх мэт.
  3. Хүмүүсийг таньж эхэлнэ. Гэр бүлээ, нөхрөө эхнэрээ, найзаа, хамт ажилладаг хүмүүсээ гэх мэт.
Тиймээс хүн өдөр бүр шийдвэр гаргадаг. Орой ямар хоол хийх үү? Хүүхдээ ямар сургуульд оруулах уу гэх мэт. Ил гэхээсээ илүү далд гурван үр дүн харагдаж байвал та тухайн асуудлаа шууд зөвшөөрч хөдөлж эхлээрэй гэсэн үг юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал